Онихофаги буюу хумсаа мэрэх зуршил гэж юу вэ?

Онихофаги буюу хумсаа мэрэх нь нэг төрлийн донтох хэлбэрийн амны зуршил юм. Энэ нь бага насны хүүхдүүдийн 25-30 хувьд тохиолддог. Ихэнхдээ стресс ихтэй, анхаарал хэт төвлөрсөн айдас түгшүүртэй үед хумсаа мэрэх нь элбэг байдаг. Хумсаа мэрэх нь хумсны ургалтанд сөргөөр нөлөөлөхөөс гадна олон төрлийн нян бактер үржих мөн шүдний ургалтанд хүртэл сөргөөр нөлөөлж ганц хуруудах шалтгаан болдог байна. Хэрэв танд ийм асуудал байгаа бол дараах арга хэмжээг аваарай.

Үүнд: Хумсаа богиносогох, бээлий өмсөх, эвгүй амттай эм түрхэх, / хүүхдэд нөлөөлдөг/ зан авирын эмчилгээ хийлгэх

Хэрэв дээрх аргууд тус болохгүй бол яаралтай эмчид хандаарай

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *