Жо Байдены Твиттер дээрх дагагчдын тал нь спэм ботууд
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены албан ёсны Твиттер хуудсыг дагадаг 22.2 сая аккаунтуудын тал нь спэм ботууд хэмээн “SparkToro” компани шалгалт явуулсны эцэст дүгнэжээ. Тус компанийн явуулсан шалгалтаар Байдены дагагчдын 49.3 хувь нь хуурамч аккаунтууд хэмээн гарсан байна. “SparkToro” байршил, профайл зураггүй байгаа гэх мэт олон шалгуурыг ашиглан хуурамч аккаунтуудыг тогтоосон аж.
Нийт Твиттер хэрэглэгчдийн хэдэн хувь нь хуурамч аккаунт вэ гэх асуудал сүүлийн үед олны анхаарлыг татаад байгаа билээ. Илон Маск Твиттерийн хуурамч хэрэглэгчдийн жинхэнэ тоог гаргатал худалдаж авахаа хойшлуулж буйгаа мэдэгдсэн. Тэрбээр Твиттер хэрэглэгчдийн 20 хувь нь хуурамч гэж бодож байгаа хэмээсэн юм.
Эх сурвалж: New York Post
Б.БУЯНДОРЖ
44 ч удахгүй 24 -15 ч болох байхооо