СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Дөрвөн настай хүү энгэрийн зүү залгижээ

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий мэс заслын тасгийнхан энгэрийн зүү залгисан дөрвөн настай хүүд мэс засал хийж, зүүг авчээ.

Зүү хүүхдийн улаан хоолой, цагаан мөгөөрсөн хоолойн аль хэсэгт байгааг дурандахад цагаан мөгөөрсөн хоолойд байжээ.“Хүүхэд гадны биет залгисан тохиолдолд өтгөнөөр нь гарч болно. Гарах боломжгүй бол дурангийн мэс заслын аргаар авна. Энэ хүүхдийн хувьд зүүг дурангаар авах боломжгүй байсан тул нээлттэй хагалгаа хийсэн аж.

 

 

Бага насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчид та бүхэн хүүхдийг гэмтээх аюултай эд зүйлсийг гар хүрэхээргүй газар хадгалах, хүүхдээ юугаар хэрхэн тоглож байгааг анхаарч байхыг сэрэмжлүүлж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *