Улс чинь дампуурчих гээд байна эрхэм “ПОП”-чидоо

Энэ жил манай улс 36 сая тн нүүрс зарах төлөвлөгөөтэй байгаа. Гэвч эхний 5 сарын байдлаар хоёрхон саяыг арай ядан хил давуулав.

Улсын төсөв хөөсрөөд 18 их наяд болчихсон. Орлого бүрдэхгүй сангийн яам мөнгө татах нэрийдлээр компаниудын дансыг хомроглон хааж байна гэх. Нийслэл дээр зарлагдсан 192 тендерт компаниуд санал ирүүлээгүй, 83 тендерт шаардлага хангасан компани байсангүй. Арга ч үгүй биз сүүлийн нэг жилийн хугацаанд 120 мянган ААН хаалгаа барьж бүтээн байгуулалтанд оролцох хүчингүй болчихсон улс.

Улс орны байдал амаргүй энэ үед УИХ-ын гишүүд попорч иргэдээс оноо авах гэсэн явцгүй зүйлсээ ярьсаар л сууна. М.Оюунчимэг гишүүн хямралын шийдэл бус, ААН-ээ хэрхэн сэргээх талаар бус гэр хорооллын айлын 00-д санаа тавин халаглана.

Энэ тал дээр УИХ-ын гишүүн Т.Доржханд дорвитой үг хэлэн чуулганыг орхин гарч, төд удалгүй талбай дээр жагсаал зохион байгуулж байв.

Тэрээр УИХ-ын даргад 10 заалт бүхий шаардлагыг хүргүүлж, үүн дотроос сонирхол татахуйц хоёр шаардлага нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүд сайдын албан тушаалыг хавсран гүйцэтгэхийг зөвшөөрөх гэсэн байдаг. Үүнийг уншсан хэн ч захиалгат юм биш гэж хардахаар. Учир нь жагсаалын зорилго нь “Бүтцийг өөрчил чадахгүй бол тар” гэсэн лоозонтой. Гэвч уриатай нь нийцэхгүй шаардлагатай байв.

Өнгөрөгч өдөр л гэхэд зөрчлийн хуульд насанд хүрээгүй мал хээлтүүлэх юм бол малчдыг нь 50 мянган төгрөгөөр торгоно гэдэг заалт байсныг хасч байсан талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр анхааруулж хэллээ.

Улс орноо хөгжүүлэхэд төрийн эрх барих дээд байгууллагад ажилладаг гишүүдийн маань ухаан нь хүрэхгүй байна уу? Эсвэл ханаж цадахаа мэдэхгүй төсвийн мөнгөнд улайрч байна уу?

Ийм хэнд ч хэрэггүй зүйл хийхийн оронд дээрх 120 мянган ААН сэргээх тал дээр анхаарвал дээргүй юу эрхэм гишүүдээ…?

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *