Б.Баасанцогтын таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоов
Б.Баасанцогтын цагдан хорих арга хэмжээг хязгаарлалт тогтоох арга хэмжээгээр өөрчилсөн байна.
Өмнөх үйл явдлыг сануулбал, Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн яллагдагч Б.Баасанцогтын цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар сунгуулах тухай саналыг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2022 оны 05 дугаар сарын 02 -ны өдөр хүлээн авч, Нийслэлийн прокурор болон яллагдагчийн өмгөөлөгч П.Одонтунгалаг, Г.Болдбаяр, Т.Батдорж нарыг оролцуулан хянан хэлэлцсэн. Улмаар “Яллагдагчийн хувийн байдлыг харгалзан шаардлагатай бол цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг тухай бүр нэг сар хүртэл хугацаагаар сунгана” гэсэн хуулийн заалтуудыг үндэслэн цагдан хорих хугацааг нэг сарын хугацаагаар буюу 2022 оны тавдугаар сарын 07-ны өдрөөс 2022 оны зургаадугаар сарын 07-ны өдрийг хүртэл сунгаж шийдвэрлээд байсан юм.