“New Story” хөгжлийн хөтөлбөрийн арга хэмжээ нийслэлийн 9 дүүрэгт эхэллээ
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, Залуучуудын газраас зохмон байгуулж буй “New Story” хөгжлийн хөтөлбөрийн арга хэмжээ нийслэлийн 9 дүүрэгт эхэллээ.
Тодруулбал, Баянзүрх, Хан-Уул дүүрэгт тус хөтөлбөрийн хүрээнд ахлах ангийн сурагчид болон залуучуудын хөгжлийн зөвлөлийн гишүүдтэй лекц, уулзалт зохион байгууллаа.
Хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгоход нь дэмжлэг үзүүлэх лекц зохион байгуулснаас гадна залуучуудын хөгжлийн зөвлөлийг чадавхжуулах уулзалт болсон юм.