ЧУУЛГАН: МУ-ын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай хуулийн төслөөр 2 цагийн завсарлага авлаа
Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол Улсын хөгжлийн 2023 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байсан ч УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хоёр цагийн завсарлага авах хүсэлт гаргалаа.
Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар завсарлага өгснөөр дараагийн асуудлыг хэлэлцэж эхэллээ. Тодруулбал, Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэж байна.