Багш, ажилтнуудын 52 хувь нь вакцинд хамрагдаад байна

Боловсролын байгууллагын багш, ажилтнууд энэ сарын 11-ний өдрөөс коронавирусийн халдварын эсрэг дархлаажуулалтад хамрагдаж эхэлсэн.

Өнөөдрийн байдлаар нийслэлийн найман дүүргийн нийт 18.134 багш, ажилтнууд буюу 52.2 хувь нь дархлаажуулалтад хамрагдаад байна. Багануур дүүргийн тухайд өнөөдрөөс /2021.03.15/ вакцинжуулалтад хамрагдаж эхэлнэ. Харин Багахангай, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн боловсролын байгууллагынхан вакцинжуулалтад хамрагдаж дууссан хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *