Ж.Байдены охин коронавирусний халдвар авчээ
АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден, тэргүүн хатагт нарын охин Эшли Байдены “COVID-19”-ийн шинжилгээний хариу эерэг гарсан тул тэргүүн хатагтайг дагалдан Латин Америкийг зорих боломжгүй болсон талаар цагаан ордон лхагва гарагт мэдээлжээ.
Тэрбээр эцэг, эхийнхээ хэнийх нь ч ойрын хавьталд тооцогдохгүй байгаа талаар Жилл Байдены хэвлэлийн төлөөлөгч Майкл Лароса мэдээлжээ. Цагаан ордоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Карин Жан-Пиерийн хэлснээр, ерөнхийлөгч, тэргүүн хатагтай нар охинтойгоо “хэд хоногийн өмнө” уулзсан байна.
АНУ-ын тэргүүн хатагтай Латин Америкт хийх зургаан өдрийн ай Эквадор улсыг лхагва гарагт зорихын өмнөхөн Эшли Байдены шинжилгээний хариу эерэг гарчээ. Жилл Байден мөн Панам, Коста-Рикад айлчлахаар төлөвлөж байгаа юм.
Өдгөө 40 настай Эшли Байдены хувьд коронавирусний халдварын хилийн чанадыг зорих боломжгүй болсон хоёр дахь тохиолдол нь энэ тавдугаар сарын эхээр тэрбээр Украины дүрвэгсэдтэй уулзахаар Зүүн Европыг зорихоор бүрэлдэхүүнд багтаад байсан ч халдвар авсан хүний ойрын хавьтал болсон тул боломжгүй болжээ.
АНУ-ын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв халдвар авсан хүнтэй 24 цагийн дотор 15-аас дээш минут хамт байсан хүнийг “ойрын хавьтал” хэмээгээд байгаа юм. Тус төвийн мэдээлснээр, ойрын хавьтал болсон хүмүүс вакцинд хамрагдсан тохиолдолд тусгаарлагдах шаардлага тавихгүй ч 10 хоногийн турш амны хаалт ёстой байна.
Эх сурвалж: Монцамэ агентлаг