Н.Учрал нарын 22 гишүүдийн санаачлан өргөн барьсан “Хянан шалгах түр хороо” байгуулах тухай төслийг баталлаа
Өнөөдөр /2022.05.19/ УИХ-ын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүдийн санаачлан өргөн барьсан Хүний эмийн асуудлаар “Хянан шалгах түр хороо” байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталлаа.
Түр хороо нь 2019-2022 оны гурав дугаар сарыг дуусталх хугацааны хүний эмийн чанар, хуурамч болон стандарт бус эмийн үйлдвэрлэл, нийлүүлэлтийн хүрээнд хяналт шалгалтын үйл ажиллагааг явуулах аж.