“Грэмми” шагналын эзэд тодорлоо
63 дахь удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол коронавирусийн цар тахлын улмаас хосолсон хэлбэрээр явагдаж байна. Тодруулбал, гол арга хэмжээ АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Staples” танхимд болж байгаа бөгөөд Лос-Анжелес хотын “Troubadour”, “Hotel Caf” клуб, Нью-Йоркийн “Аполло” театр, Нэшвилл хотын “Station Inn” хөгжмийн тайзнаас арга хэмжээг шууд дамжуулан үзүүлж байна.
ШИЛДЭГ ДУУ: Жорж Флойдын дурсгалд зориуллсан дуучин H.E.R-ийн “I Can’t
Breathe” дуу
ШИЛДЭГ ХАМТЫН БҮТЭЭЛ: Леди Гага, Ариана Гранде нарын “Rain on me” дуу
ШИЛДЭГ КЛИП: дуучин Бейонсе, охин Блю Айви болон WizKid нарын хамтарсан “Brown Skin Girl”. Ингэснээр Бейонсе Грэммийн шагнал гардуулах ёслол дээр 28 дахь ялалтаараа шинэ дээд амжилт тогтоож байна.
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ҮЗҮҮЛБЭР: “Watermelon Sugar” – Harry Style
ШИЛДЭГ ЦОМОГ: “Folklore” – Taylor Swift. Ингэснээр Свифт “Оны шилдэг цомог” номинацид гурван удаа түрүүлсэн анхны эмэгтэй уран бүтээлч боллоо.
ШИЛДЭГ ШИНЭ УРАН БҮТЭЭЛЧ: рэппер Megan Thee Stallion
Түүнчлэн АНУ-ын дуучин Билли Эйлиш хөгжмийн ертөнцийн нэр хүндтэй шагналын нэг “Грэмми”-г хүртсэн юм. Түүний “No time to die” дуу “Визуал мелиад зориулсан шилдэг дуу” номинацид ялсан байна. Энэхүү дууг Жеймс Бондын ээлжит ангид соаунд трак болгож ашигласан юм байна. Билли Эйлиш шагналаа ах, уран бүтээл хамтран туурвигч Финнеас О Коннелтой хуваалцахыг хүссэн байна.