Б.Баярсайхан: Монгол хүүхдүүдэд чихэр илүүдэж, хайр дутаж байна
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан сэтгүүл зүйн салбарын төлөөлөл, сэтгүүлчидтэй өглөөний цайтай уулзалт зохион байгуулж “ХҮҮХЭД ХӨГЖИЛ ХАМГААЛАЛ”-ын асуудлаар хийж хэрэгжүүлж байгаа ажлын тайлан мэдээлэл хийжээ.
Тэрбээр тухайн уулзалтын үеэр “Монгол хүүхдүүдэд чихэр илүүдэж, хайр дутаж байна. Өнөөдрийн уулзалтаараа хөдөлмөрийн тухай хуулийн 43:3 дахь заалтын хэрэгжилтээс авахуулаад хүүхэд хамгааллын ажлын бодлого, хэрэгжилт, санхүүжилт, мэдлэг чадвар, сэтгэл, одоо болон ирээдүйд хийх ажил, шийдэл гарц гээд олон талаас нь ярьлаа.
Мөн удахгүй өргөн баригдах Нийгмийн ажлын тухай хуулийн талаарх мэдээллийг Хуульч Болорсайхан танилцууллаа.
Удахгүй болох ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ өдрөөр томчууд, эцэг эхчүүд, ажил олгогчид Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэгжүүлж, ажлаа сайн хийх амлалтаа өгөх болно” гэжээ.