Ховд аймгийн ХААГ-ын мэргэжилтэн Т.Дэмид болон “Эрдэнийн шим” ХХК-ийн ХООРОНД хийсэн ТЕНДЕРИЙН БУДЛИАН
Тендер шалгаруулалтын эргэн тойронд байдаг будлиантай асуудлыг цэгцлэх хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэнэ хэмээж байсан. Ямартай ч танил тал, ойр тойрны хүрээнд өрнөдөг бизнес болсон энэ асуудлыг эмх цэгцэд нь оруулж, шударга өрсөлдөх хууль зүйн цэвэр орчныг бүрдүүлэх цаг нь болжээ. Танил талын бизнес болоод буй тендерийн будлианы бас нэгэн жишээг дурдъя. Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газраас энэ оны нэгдүгээр сарын 31-нд Олон угсаатны театрын барилгын ажлын гүйцэтгэлийг шалгаруулах тендерийг зарлаж хууль дүрэм журмын дагуу шалгаруулаагүй хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ.
Тодруулбал тус тендерт оролцсон “Эрдэнийн шим” гэх компани тендерт өгсөн бичиг баримтаа хуурамчаар үйлдсэн бөгөөд тухайн хуурамч бичиг баримтыг Ховд аймгийн худалдан авах ажиллагааны газар хянан шалгаагүй юу эсвэл санаатай зөрчил гаргасан уу гэдэг асуудал тун эргэлзээтэй байгаа юм. “Эрдэний шим” ХХК-ийн хувьд Олон угсаатны барилгын гүйцэтгэлийн тендерт оролцохдоо байгууллынхаа ажиллах хүчний мэдээллийг буюу мэргэжлийн инженер техникийн ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн мэдээллийг хуурамчаар үйлдэн тайлагнасан байгаа юм.
Энэ нь нийгмийн даатгалын нэгдсэн тайлангийн мэдээллээр нотлогдож байгаа юм. Тус компани нь тендерт хавсарган өгсөн бичиг баримтдаа 2022 оны нэгдүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэл хэмээн 2021 оны 1-12 сар тус бүр 14 ажилтантай мэтээр тайлан өгсөн байгаа юм. Хуурамч бичиг баримтын зургийг хавсаргав.
Энэ нь жинхэнэ бодит байдал дээр тус оны 1-9 сар хүртэл 8 ажилтантайгаар нийгмийн даатгалын санд мэдүүлж байсан болохыг дараах зургаас харж болно.
Гэтэл Ховд аймгийн ЗДТГ-ын Худалдан авах газар “Эрдэнийн шим” ХХК-аас ирүүлсэн тендерийн мэдүүлгийг хянан шалгалгүй тендерт шалгаруулсан нь бас нэгэн хууль зөрчсөн явдал болоод байгаа хэрэг. Энэ үед тус аймгийн үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Ховд аймгийн ЗДТГ-ын Худалдан авах ажиллагааны газрын мэргэжилтэн Т.Дэмид ажилласан байсан бөгөөд төрийн албан хаагчын наад захын үүрэг болох мэдээллийг бүрэн гүйцэд хянан шалгаагүй буюу нэгдсэн мэдээллийн “Хур” системээс тухайн байгууллагын нийгмийн даатгалын шимтгэлийн мэдээллийг татан үзэх боломж байсан ч ирүүлсэн цаасан хуурамч бичиг баримтан дээр үндэслэн хууль зөрчжээ.
Угтаа бол ирүүлсэн бичиг баримтуудыг цахим мэдээллийн сангаас орон шалгах бүрэн эрх төрийн албан хаагчдад бий. Гэвч төрийн албан хаагчийн наад захын үүргээ биелүүлэлгүй зөрчилтэй хуурамч бичиг баримтыг нотлох баримт болгож байгаа нь цаанаа ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй гэх хардлага төрүүлж байгаа юм.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАХДАА “ГҮЙЦЭТГЭЛИЙН БАТАЛГАА” ШААРДДАГ АТЛАА “ЭРДЭНИЙН ШИМ” ХХК ГҮЙЦЭТГЭЛИЙН БАТАЛГАА БАЙРШУУЛАЛГҮЙГЭЭР ГЭРЭЭ ХИЙЖ ХУУЛЬ ЗӨРЧЖЭЭ
“Эрдэнийн шим” ХХК-тай холбоотой дараагийн хууль зөрчсөн ноцтой асуудал бол тухайн тендерийн бичиг баримтад “Гүйцэтгэлийн баталгаа байршуулна” гэх асуудалтай холбоотой юм. Тендерийн гэрээнд заасанчлан тендерт шалгарсан өөрөөр хэлбэл гэрээ хийх байгууллага нь албан ёсоор гүйцэтгэлийн баталгааг байршуулах ёстой хэмээн ажлын даалгаварт шаарддаг. Өөрөөр хэлбэл Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухайн хуульд заасанчлан 100 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бүхий л ажлуудад гүйцэтгэлийн баталгаа шаарддаг байна. Гэвч “Эрдэнийн шим” компани Ховд аймгийн Худалдан авах ажиллагааны газартай гэрээ хийхдээ гүйцэтгэлийн баталгаа байршуулалгүйгээр гэрээ хийсэн нь мөн адил ашиг сонирхлын маш том зөрчилтэй байж болзошгүй юм.
Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчиж байгаа бөгөөд энэ тохиолдол гэрээ байгуулахыг хориглодог.
Энэ мэт Ховд аймгийн ХААГазар болон “Эрдэнийн шим” ХХК-ийн хууль зөрчсөн үйлдлүүд баримтаар нотлогдож байгаа юм. Гэтэл үүний цаана дахин хууль зөрчсөн байж болзошгүй асуудлууд бий болохыг зарим эх сурвалжууд мэдээлж байна.
BOLOD.MN
It¦s really a cool and useful piece of info. I am glad that you just shared this useful info with us. Please stay us informed like this. Thanks for sharing.