Б.Мэргэн : Т.Ганболд эхнэрийнхээ нэрээр хуурамч үнэмлэх гаргуулж, машиныг нь зарсан

“Алтан Дорнод” ХХК-ийн захирал Т.Ганболд болон түүний эхнэртэй холбоотой гэр бүлийн маргаан сүүлийн өдрүүдэд цахим сүлжээнд олны анхаарлыг татаад буй.

Үүнтэй холбоотойгоор Т.Ганболдын эхнэр Х.Янжингаажидын өмгөөлөгч Б.Мэргэн дараах байр суурийг өөрийнг сошиал хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Тэрбээр : “Т.Ганболд гэгч нөхөр Х.Янжингаажидын машиныг аваад явсан. Машинаа нэхэхээр мөргөлдүүлчихсэн учраас засварын газарт өгсөн гэж тайлбарлаж байв. Цагдаад гомдол гарган шалгуултал иргэний үнэмлэхийг нь хуурамчаар хийж, өөрийгөө Х.Янжингаажид гэж хэлсэн эмэгтэйг дагуулан нотариат орж, итгэмжлэл хийлгэн, зарсан байсан.Хэргийг шалгаад шүүхэд шилжүүлсэн. Гэхдээ Т.Ганболдыг огт шалгаагүй. Тэгээд нотариат болон өөр нэг хүнийг яллагдагчаар татан шүүхэд өгсөн.

Эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлсэн бол 15 хоногт багтаан талуудын хүсэлтээр Урьдчилсан хэлэлцүүлэг хийдэг. Мэдээж хэлэлцүүлэгт прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч оролцож мэтгэлцэн гэм бурууг шийдэх үндсэн хуралдаанаа хийх үү, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаах уу гэдэг асуудлыг шийдвэрлэдэг.

Т.Ганболд нарыг шалгуулах хүсэлтэй байсан тул урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт өгөөд хуралдаандаа ортол шүүгч гэм буруугийн хуралдаан шүү гэсэн. Тодруулбал, шүүгч урьдчилсан хэлэлцүүлэг гэх бүхэл бүтэн нэг хуралдааныг хийгээгүй байсан. Учрыг лавлатал талууд мэтгэлцэн шийдэх асуудлыг оролцогчдод хэлэлгүй шүүгч дангаараа шийдсэн байсан. Улмаар хуралдаан хойшилсоор эцэст нь болж, хэргийг прокурорт буцаасан.

Шүүгчийн захирамж 14 хоногт бичигдэж, оролцогчид 14 хоногт гомдол эсэргүүцэл бичихээ шийднэ. Хэн нэгэн давж заалдах гомдол бичвэл 1 хоногт багтаан бусад оролцогчдод танилцуулан, 7 хоногийн дотор тайлбар авна. Тайлбар авах хугацаа дууссаны дараа анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхэд хэргийг хүргүүлдэг.

Гэтэл 14 хоног нь өнгөрснөөс хойш захирамжаа нэхсээр байхад өгөхгүй 2 сар болсны дараа өнөөдөр л гардууллаа. Гайхалтай нь прокурорт аль хэдийн өгчихсөн, прокурор 4 сарын 26-нд эсэргүүцэл бичээд анхан шатны шүүх хэргээ давж заалдах шатны шүүхэд өгчихсөн байна. Тэгээд давахын шүүхтэйгээ учраа ол гэнэ ээ. Манай талын прокурорын эсэргүүцэлд тайлбар гаргах эрх юу болов оо. Тайлбар өгөөгүй байхад давах руу шилжүүлэх эрх огт байхгүй.

Ийнхүү илт хууль зөрчсөн, огт байж болохгүй үйлдлийг шүүх удаа дараа гаргалаа. Машиныг нь авч яваад зарсан хүнийг шалгахгүйгээр шийдсэн прокурор гүрийсэн хэвээр давж заалдаж байна.

Та нар ингэж удаа дараа илт хууль зөрчиж байгаа учир би сошиалд бичиж байна. Үнэн мөнийг хүмүүс хараг, ойлгог. Тэрнээс бүх юм манай эсрэг шийдэгдсэн ч хуулийн дагуу байсан бол дуугүй өнгөрөх байлаа” хэмээжээ.

Similar Posts

2 Comments

  1. Яаж ийм хөгийн арчаагүй,муу аргатай байдаг бнаа.энэ Ганболд.үнэн шударга бвл хэзээд л ялдаг юм.хүүхдүүдийнхээ эхэд ийм зан гаргадаг хүн,бусад хүмүүс бол түүнд хүн биш гсн үг.

  2. ёстой солонгос кино цаашаа л юм бна.ямар хүнээс ийм заль,мэх,бодол гардаг бнаа,ямар хүмүүжил вэ,худал хуурмагаар хир хол явах вэ.Үр хүүхэд нь үлдэх хорвоо дээр эхээс нь хоолны мөнгө харамлаад,тэр Ганболд хэд наслах гж 5 цаасандаа амиа тавина вэ.ёстой монгол эр хүний гутамшиг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *