СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Биеийн тамирын хичээлд амны хаалттай гүйлгэснээс болж, тархинд нь цус харважээ

ЕБС-ийн хоёр хүүхэд биеийн тамирын хичээлдээ масктай гүйсний улмаас ухаан алдаж, тархинд цус харважээ. Тодруулбал энэ сарын 16-ны өдөр биеийн тамирын хичээлдээ орж байсан хүүхдүүд ухаан алдсан гэх бөгөөд тэднийг ГССҮТ-ийн сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасагт эмчилгээ хийсэн байна. Улмаар хоёр өдөр эмчилгээ хийлгэсний дараа биеийн байдал тогтворжиж байгаа гэх мэдээлэл байна.

Урин дулаан цаг наашилж буй энэ үед Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг биеийн тамирын хичээлд нь амны хаалт зүүлгэхгүй байх, эрсдэл учрахаас сэрэмжтэй байхыг дээрх хэрэг харууллаа.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *