СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Согтуу жолоочтой автомашин айлын хашаа, гэрийг мөргөж нэг хүний аминд хүрчээ
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороонд суудлын автомашин айлын хашаа болон гэрийг мөргөж, нэг хүн нас баржээ.
Тодруулбал, “Приус-30” загварын суудлын автомашины жолооч 25 настай Б нь согтуугаар автомашин жолоодож яваад иргэн Ш-ийн хашаа болон 5 ханатай гэрийг мөргөж, гэрт байсан иргэн Ш /47 настай, эрэгтэй/ дарагдаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус дүүргийн Тээврийн цагдаагийн албаны бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.
Б.БАЯРТ