Унаач хүүхдүүдийн хамгаалах хувцас, хэрэгслийн бүрэн байдал, аюулгүй байдлыг шалгажээ
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Хүй долоон худагт тавдугаар сарын 18-ны өдөр Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбооноос “Тэргүүн хурд” наадам зохион байгуулжээ. Уралдаанд их нас, хязаалан, соёолон насны 75 морь уралдсан байна.
Мэргэжлийн хяналтын байгууллагаас морь унаач хүүхдүүдийн хамгаалах хувцас, хэрэгслийн бүрэн байдал, амь насны даатгал, гуравласан гэрээг нэг бүрчлэн шалгалаа хэмээн мэдээлэв.
Үндэсний морин уралдааны уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морины хэрэгсэлд тавих шаардлага MNS6264:2018 стандартын хэрэгжилтийг хангаж ажиллах талаар Монголын морин спорт уяачдын холбоо болон салбар хороод мөн уяачдад “Морь унаач хүүхдүүдийн аюулгүй ажиллагааг хангах тухай” мэдэгдлийг 2022 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 02-17/188 дугаартай албан бичгээр хүргүүлж гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллалаа.