ТҮК-ын ажилчид цэвэрлэгээний автомашинаа олон цаг асаалттай орхиж, хувийн автомашиндаа унтаж байна гэв

БЗД-ийн Тохижилт үйлчилгээний компанийн ажилчид Офицеруудын ордонд байрлах “Шунхлай” шатахуун түгээх клонк дээр цэвэрлэгээний автомашинаа олон цаг асаалттай хэвээр орхиж, дэргэд нь хувийн автомашиндаа унтаж байгааг нэгэн иргэн гар утсаараа бичиж, манай редакц руу илгээлээ.

 

Тухайн иргэний хэлж буйгаар: “Өглөө 10:00 цагийн орчим тухайн газарт очиход ийм нөхцөл байдалтай байсан. Эргээд хүүхдүүдээ аваад 13:00 цагт ирэхэд яг хэвээрээ, цэвэрлэгээний машин нь асаалттай хэвээр, хүмүүс нь яг хэвээрээ унтаж байсан” гэв.

Энэ нь тэд нормын бензинээ ийнхүү хий үрж, цаг нөгцөөж байгаа юу гэх хардлагыг төрүүлж байгаа юм.

Харин нийслэлийн Тохижилт үйлчилгээний  газраас дээрх мэдээлэлд тайлбар хийж “Ажлын онцлогоос хамаараад манай ТҮК-ийнхний цайны цаг 10-12 байдаг. Зураг дээрх хүмүүс цайныхаа цагаар унтаж амарч байсан.

Машинаа асаалттай орхисон тухайд  зам цэвэрлэгээнд ашигладаг автомашиныг  шууд унтрааж болдоггүй. Тодорхой хугацаанд  нормалдаж унтраах  ёстой байдаг учраас асаалттай   байсан. Ажилчид 13 цаг хүртэл унтсан гэдэг нь бодит байдалд нийцэхгүй. Тэд 12 цаг хүртэл амраад 13 цагийн үед цэвэрлэгээндээ гарсан нь gps,  зураг бичлэгээр баталгаажиж байгаа” гэлээ.

БИЧЛЭГ ҮЗЭХ:

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *