Оросын чөлөөт бөхийн холбоо Монголын бөхийг цохиж унагасан Теблоевт хатуу шийтгэл оноохоо мэдэгджээ
Москва хотод болж буй Иван Поддубныйгийн нэрэмжит чөлөөт бөхийн мэргэжлийн лигийн тэмцээнд Монголын бөхчүүд Буриадын багийн нэрийн өмнөөс оролцож байгаа билээ.
Пүрэв гарагт болсон 125 кг-ын жингийн шөвгийн наймын барилдаанд ОУХМ М.Лхагвагэрэл өрсөлдөгч бөхдөө цохиулсан хэрэг гарсан.
Дэвжээн дээр дүрмийн бус үйлдэл гаргасан бөх нь ОХУ-ын Умард Оссетийн бөх Ацамаз Теблоев байсан юм. Өчигдөр спортын Match TV сувагт өгсөн ярилцлагадаа ОХУ-ын чөлөөт бөхийн холбооны ерөнхийлөгч Михаил Мамиашвили дүрмийн бус үйлдэл гаргасан бөхдөө хатуу хариуцлага тооцохоо мэдэгдсэн юм.
Г.ОЮУНТУЯА