ОХУ Мариуполь хотод ялалт байгуулснаа зарлалаа

Хэдэн сарын турш Мариуполь хотод байлдсаны эцэст бүрэн ялалт байгуулснаа ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдэгджээ.Өнгөрсөн сард Владимир Путин тус хотод ялалт байгуулснаа зарласан ч тухайн үед Азовсталь дүүргийг Украины цэргүүд хамгаалан байлдсаар байсан юм.

Харин өнгөрсөн баасан гарагт (2022.05.20) бууж өгсөн Украин цэргүүдийг нүүлгэн шилжүүлж дууссан аж. ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээлэхдээ нийтдээ  531 Украины цэргүүд тус дүүргийг орхин гарснаар Мариупол хот бүрэн чөлөөлөгдлөө хэмээсэн байна. Өнгөрсөн сард Мариуполь хотын захирагч Вадим Бойченко тус хотын 90 хувь нь дайны улмаас сүйрсэн гэж хэлсэн юм. Сүйрсэн дэд бүтцийн 40 хувийг дахин сэргээх боломжгүй аж.

Эх сурвалж: BBC

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *