Ц.Оюунгэрэлийн “Иргэдийн оролцооны нэгдэл нам”-ыг УДШ бүртгэжээ
УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн байгуулсан “Иргэдийн оролцооны нэгдэл нам”-аа бүртгүүлэх хүсэлтийг УДШ-д гаргаад байсан.
Тэгвэл Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн өчигдрийн хуралдаанаар ИОНН-ыг албан ёсоор бүртгэж, гэрчилгээ олгохоор шийдвэрлэжээ.