Орос цэргүүдийн хаясан нохойг Украинчууд сурган авчээ
Дайны үеэр Орос цэргүүдийн хаясан гурван настай Бельги Малиноис үүлдрийн нохойг Украин цэргүүд сурган авсан байна. Нохойг Макс гэдэг бөгөөд одоо цэргүүдэд газрын тэсрэх бөмбөг олоход тусалдаг болжээ. Нэгэн Украин гэр бүл Максыг Николаев бүсийн ойролцоо олж, асарч тордоод цэргүүдэд өгсөн аж.
Максын түүхийг Украины Үндэсний гвард цэргийн Фэйсбүүк хуудсан дээр оруулжээ. Үндэсний гвардад алба хашдаг Дмитро нэртэй цэрэг “Максын биеийн байдал сайн байгаа. Тэр бүх энгийн коммандуудыг мэддэг. Одоогийн байдлаар зөвхөн Орос хэл дээр комманд ойлгож байгаа ч Украин хэл дээр сургах сургалт эхэлсэн. Маск энэ цагаас эхлэн Украины талд, муу талд бус зөвийн төлөө ажиллаж Оросуудыг өгзгийг хазна” гэсэн байна.
Эх сурвалж: Unilad
Б.БУЯНДОРЖ