Улсын I-р эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан эрэгтэй таван давхраас үсэрчээ
Цагдаагийн байгууллагад 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 08:45 цагт “Сүхбаатар дүүргийн 1-р хороо 1-р эмнэлгийн байрны 5 дугаар давхрын цонхноос хүн уначихлаа” гэх дуудлага, мэдээлэл ирсэн.
Дээрх дуудлага, мэдээллийг Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс шалгахад тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан 52 настай, эрэгтэй “Э” гэгч нь 5 дугаар давхрын цонхоор унаж нас барсан байна. Шалтгаан нөхцлийг тогтоохоор тус хэлтсээс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
О.ЭНЭРЭЛ