Биеийн тамирын хичээлд масктай орсон хоёр хүүхдийн нэг нь нас баржээ

ЕБС-ийн 10 болон зургаадугаар ангийн хоёр хүүхэд биеийн тамирын хичээлдээ масктай гүйсний улмаас ухаан алдаж, эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээллийг бид өмнө хүргэсэн.

Тэгвэл зургаадугаар ангийн хүүхэд нь ЭХЭМҮТ-ийн сэхээний тасагт хэвтэн эмчлүүлсэн ч, биеийн байдал хүнд байгаа гэх мэдээлэл байна.Харин аравдугаар ангийн хүүхдийн хувьд хэвийн байсан ч, тухайн оройдоо нас барсан гэх мэдээлэл байна.

Урьдчилсан байдлаар хүүхдүүд амьсгалын дутагдалд орсноос болж нас барсан байж болзошгүй байна. Иймд эцэг эхчүүд, багш сурган хүмүүжүүлэгч нар бага насны хүүхдийг амны хаалттай биеийн тамирын хичээлд гүйлгэхгүй байх, учирч болох эрсдлээс сэргийлээрэй.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *