ЦЕГ: Өчигдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 207 жолоочыг илрүүлжээ

Энэ сарын 23-нд буюу өчигдөр цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд нийт 1945 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс зөрчлийн дуудлага мэдээлэл 1638, хулгайтай холбоотой 27, хүүхэд, гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 130, гэмт хэргийн шинжтэй 85 мэдээлэл бүртгэгдсэн байна.

Үүнээс гадна автомашин согтуу жолоодсон 207, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явж, танхайрсан 130, хүний биед халдсан 74, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн 112, эрүүлжүүлэх байранд хоносон 205, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан 81 тохиолдол гарчээ.

Arslan.mn

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments