Хөвсгөл аймгийн ХХҮГ-ын дарга төсвийн НЭГ ТЭРБУМ төгрөгийг хувьдаа завшжээ
АТГ өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 3 хэрэгт нийт 17 объектод нэгжлэгийн ажиллагаа явуулсан. Дараах 7 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад шилжүүллээ. Тухайлбал:
Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Э нь Хөвсгөл аймагт хуваарилагдан ирсэн 1 тэрбум төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийн зөвлөлийн зөвшөөрөлгүйгээр, хүүгүй мөнгийг өөрийн хамаарал бүхий иргэдэд олгож, төсвийн мөнгөнөөс завшсан гэх хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлжээ.