Зочид буудлын өрөөнд байсан 21 настай залууг зодож, гар утсыг нь дээрэмджээ

Энэ сарын 22-ны шөнийн 23:15 цагт  Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэгэн зочид буудлын өрөөнд манай дүүг хүмүүс зодоод утсыг нь авсан байна” гэх дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Тус дуудлагын дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газраас шалгахад Сүхбаатар дүүрэгт оршин суух 21 настай, эрэгтэй “Ө” гэгчийг 21 настай, эрэгтэй “Ц” нь бусадтай бүлэглэн зодож IPhone 6S загварын гар утсыг дээрэмдсэн хэргийг жижүүрийн бүрэлдэхүүн шуурхай шалгаж, илрүүлжээ.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *