91 настай эмээг орцныхоо үүдэнд сууж байхад нь зүүж явсан алтан ээмгийг нь дээрэмджээ

Баянгол дүүргийн дөрөвдүгээр хороонд байрлах … орон сууцны гадна салхилж байсан өндөр настныг дээрэмдсэн хэрэг энэ сарын 20-ны өдөр гарчээ.

Тодруулбал, тус байранд оршин суух 91 настай эмэгтэйг орцныхоо үүдэнд сууж байхад нь зүүж явсан алтан ээмгийг нь дээрэмджээ.Хэргийг цагдаагийнхан шалгахад Сэлэнгэ аймгийн Сайхан сумын харьяат, 36 настай эрэгтэй хулгайлсан болох нь тогтоогдож, шалгалтын ажиллагаа явуулж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *