УИХ-ын гишүүн Д.Ганбат, Д.Мөнх-эрдэнийн үйл ажиллагаанд нэг сарын цалингаа хандивлана
Д.Мөнх-Эрдэнийн санаачилгаар “Авлигын эсрэг олон нийтийн сан” үйл ажиллагаагаа эхэлж, өнөөдөр /2022.05.23/ нээлтийн арга хэмжээгээ хийлээ. Тухайн байгууллага нь АТГ-ын үйл ажиллагааг дэмжиж, хөндлөнгөөс хянах бөгөөд төрийн дээр бугшсан авлигачдыг илчилж, нийгмийг цэвэрлэх болно гэдгээ хэлсэн юм. Тухайн байгууллага үндсэн 11 гишүүнтэй бөгөөд иргэд сайн дураараа нэгдэх боломжтой байна. Тэгвэл УИХ-ын гишүүн Д.Ганбат тухайн арга хэмжээнд хүрэлцэн ирж, нэг сарынхаа цалин болох хоёр сая зургаан зуун мянган төгрөгийг эхлэх хөрөнгөд хандивлаж, үйл ажиллагааг нь дэмжихээ мэдэгдлээ.