ӨНӨӨДӨР: “Төрийн албаны ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг болно

Тавдугаар сарын 24-нд болох үйл явдлын тойм:

9.00 цагт Сангийн яамны хурлын танхимд УИХ-ын Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хороо болон Төрийн албаны зөвлөл хамтран “Төрийн албаны ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” хэлэлцүүлэг зохион байгуулна.

10.00 цагт ШУА-ийн Техник технологийн бага чуулган, ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн хамтран цахим өдөрлөг зохион байгуулна. Zoom ID: 853 8000 5307

11.30 цагт “Улаанбаатар дахь Русский Дом”-д Оросын нэрт зохиолч Исаак Дунаевскийн нэрэмжит Олон улсын дулаачдын XI удаагийн уралдаанд оролцсон Б.Дэлгэрбаяр тэргүүтэй уран бүтээлч нар хэвлэлийн хурал хийнэ.

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын Урчуудын эвлэлийн 80 жилийн ойд зориулсан “Репиний академийн шадар 3” тусгай үзэсгэлэнгийн талаар Монгол арт галерейн гүйцэтгэх захирал П.Батжав, урлаг судлаач нар хэвлэлийн хурал хийнэ.

Төрийн ордонд

10.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлогын байнгын хороо болон Коронавирусний хуулийн хэрэгжилтийг хянах түр хорооны хамтарсан хуралдаан болно.

11.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.

11.30 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments