Орос цэрэгт бүх насаар нь хорих ял оноожээ
Украины шүүх Орос цэрэгт бүх насаар нь хорих ял оноосон байна. Киев хотод болсон шүүх хурлаар 21 настай түрүүч Вадим Шишимариныг 62 настай Александр Шелиповыг хоёрдугаар сарын 28-ны өдөр хөнөөсөн хэрэгт гэм буруутай гэж үзжээ. Тэрбээр Шелиповыг буудсанаа хүлээн зөвшөөрч уучлал гуйсан юм.
Москвагаас ОХУ-ын цэргүүд энгийн иргэд рүү санаатайгаар халдаагүй гэж мэдээлсэн. Харин Украины талаас Орос цэргүүд энгийн иргэдэд халдсан 11 мянга гаруй хэрэг байгаа гэж үзэж байгаа юм. Кремлийн төлөөлөгч Дмитрий Песков тус шүүх хурлын талаар “Түүний эрх ашгийг хамгаалах боломж бага. Гэхдээ бид өөр аргууд ашиглан түүнд туслах гэж оролдох болно” хэмээжээ.
Эх сурвалж: BBC, CNN
Б.БУЯНДОРЖ