Хүүхдийн баяраар багачууд Мөсөн өргөөг зорих нь ээ

Манай улс 2021 онд дэлхийн стандартад нийцсэн Мөсөн өргөөтэй болсон билээ. Хүүхдийн баярыг тохиолдуулан “Сүүлт одны нууц” тоглолтыг хүүхэд багачуудад зориулан тавдугаар сарын 28, 29, 30, 31, зургаадугаар сарын 1-ний өдрүүдэд толилуулах аж. Энэхүү тоглолт нь Мөсөн өргөөнд болох бөгөөд монгол циркийн гайхалтай үзүүлбэрүүдийг мөсөн талбайтай хослуулан бүтээж буйгаараа онцлог юм.

Тоглолтод:

  • Уран нугаралт

  • Олс дээр явах тэнцвэрийн үзүүлбэр

  • Жонглёр

  • Агаарын цагариг

  • Дээсээр наадагчид

  • Агаарын нисэлт

  • Шидэлттэй банзны зэрэг сонирхолтой үзүүлбэрүүд багтсан байна.

Тус тоглолтод Монголын Мэргэжлийн циркчдийн нэгдсэн холбоо, Монгол Улсын Консерваторийн циркийн мэргэжлийн сургуулийн уран бүтээлчид оролцоно. Тасалбарыг 30,000-60,000 төгрөгөөр худалдах аж.

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments