УБТЗ-аар үйлчлүүлэгч байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн анхааралд

Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-хүрээнд хилийн төмөр замын боомтуудын ачаа урсгал, импортоор ирэх ачааны тээврийг оновчтой зохион байгуулах, үйлчилгээг түргэн шуурхай болгох, зуны их ачааллын үед Гааль болон “УБТЗ” ХНН-ийн ажлын уялдаа холбоог сайжруулах ажлын хүрээнд 2022 оны 5 дугаар сарын 23-нд “УБТЗ” ХНН-ийн дарга Х.Хэрлэн, Гаалийн Ерөнхий Газрын дарга Б.Асралт нарын хамтарсан ажил хэргийн уулзалт зохион байгуулагдлаа.

Уг уулзалтаар дараах асуудлыг шийдвэрлэсэн болохыг мэдэгдэж байна. Үүнд:

  1. Гаалийн байгууллага ажлын өдөр 8:00-20:00 цаг хүртэл, Бямба, Ням гарагуудад 8:00-17:30 цаг хүртэл ажиллаж импортын ачааны гаалийн бүрдүүлэлт хийн, олголт хийж байхаар шийдвэрлэсэн.
  2. www.gaali.mn гаалийн цахим үйлчилгээний системд хандан УБТЗ-ын өртөөдөд зогсож байгаа мөн зам зуурт яваа ачаагаа урьдчилан мэдүүлэх болсон тул та бүхэн урьдчилсан бүрдүүлэлтээ хийж ачаагаа хүлээн авна уу.
  3. УБТЗ нь 24 цагаар тасралтгүй ажиллаж байна

УБТЗ-аар үйлчлүүлэгч та бүхэн гаалийн бүрдүүлэлтээ шуурхай хийн, ачаагаа буулган хүлээн авч, хамтран ажиллахыг уриалж байна.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *