Мандалговь-Даланзадгад чиглэлийн зам засварт 1 тэрбум 900 сая төгрөг төсөвлөгдөж засварын ажлыг эхлүүлээд байна

Хот хооронд утаагүй түлш болон уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэхдээ даац хэтрүүлэн зорчих тээврийн хэрэгсэл сүүлийн жилүүдэд нэмэгдсэнээс үүдэн Даланзадгад-Мандалговь-Улаанбаатар чиглэлийн авто замд эвдрэл үүссэн.

Өмнөговь аймаг 2018 оноос эхлэн Засгийн газрын түвшинд анхаарлаа хандуулахыг шаардан, замын асуудлыг орон нутгийн удирдлагууд, олон нийтийн байгууллага, иргэд зорчигчид шат шатанд уламжилсаар ирсэн.

Улмаар 2022 оны улсын төсөвт Улаанбаатар-Мандалговь чиглэлийн зам засварт 990 сая төгрөг, Мандалговь-Даланзадгад чиглэлийн зам засварт 1 тэрбум 900 сая төгрөг төсөвлөгдөж улсын чанартай тус замуудын засварын ажлыг эхлүүлээд байна.

Эх сурвалж: Өмнөговь аймаг

Similar Posts

One Comment

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *