Өшөө Авагчид, Аватарт баяр хүргэлээ

Ах дүү найруулагч Руссогийн найруулсан Өшөө Авагчид- Сүүлийн Тулаан кино 2020 онд бокс оффисоос 2 тэрбум 798 сая долларын ашиг олсноороо найруулагч Жеймс Камероны бүтээл Аватарын 10 жил тэргүүлж байсан байрыг эзэлсэн билээ. 

Гэвч өчигдрийн байдлаар Аватар кино Хятад улсын зарим кино театруудаар дахин гарч эхэлсэн бөгөөд тасалбарын урьдчилсан захиалга эхэлснээр киноны ашиг орлого даруй нэмэгдэж 2 тэрбум 811 сая доллар болтлоо өссөн юм. 

Ингэснээр Өшөө Авагчид кинонд алдсан байр сууриа буцаан аваад байгаа бөгөөд уг явдалд ах дүү найруулагч Жое Руссо болон Антони Руссо нар өөрсдийн кино багийнхны зүгээс Жеймс Камеронд баяр хүргэн зурагт мэндчилгээ твиттертээ нийтэллээ. Уг зурган дээр Өшөө Авагчид киноны нэр лого нь сарнин оронд нь Аватар киноны нэр гарч ирж байгаагаар дүрслэгджээ. 

Эх Сурвалж: www.deadline.com

П. Ундрах

Similar Posts

0 0 Санал
Үнэлгээ
Бүртгүүлэх
Мэдэгдэх
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments