|

Амны хаалттай гүйх хэр аюултай вэ?

ЕБС-ийн сурагч биеийн тамирын хичээлдээ масктай орж гүйсний улмаас нас барсан харамсалтай хэрэг тохиолдсон. Үүнтэй ижил харамсалтай хэргүүд гаднын орнуудад ч гэсэн гарч байжээ. Тухайлбал Япон улсын Такацүки хотын бага сургуульд биеийн тамирын хичээлдээ амны хаалттай орж гүйсний улмаас ухаан алдаж унасан хэрэг өнгөрсөн хоёрдугаар гард гарсан аж. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн ч үдээс хойш зүрхний дутагдлын улмаас нас баржээ.Мөн өнгөрсөн жил БНХАУ-д 14 настай хоёр хүүхэд масктай биеийн тамирын хичээл дээрээ гүйж байгаад ухаан алдан нас барсан хэрэг гарсан.

Тэгвэл масктай гүйх нь хэр аюултай бэ.“Healthline” эрүүл мэндийн сайтад мэдээлснээр АНУ-ын “Cedars-Sinai Kerlan-Job Institute”-ийн спортын эмч Жошуа Скотт амны хаалт нь хүчилтөрөгчийн урсгалыг багасган биед нүүрсхүчлийн хий хуримтлагдахад хүргэх ёсгүй гэж хэлсэн байна. Харин АНУ-ын Өвчний хяналт, урьдчилан сэргийлэх төв гүйх гэх мэт өндөр ачаалалтай дасгалын үед амны хаалт зүүхгүй байхыг зөвлөжээ. “Cleveland Clinic” эрүүл мэндийн сайт амны хаалттай гүйж байхдаа цээжээр өвдөх, толгой эргэх, амьсгалахад хүндрэлтэй болбол маскаа авахыг зөвлөсөн байна.

Эх сурвалж: Healthline, Cleveland Clinic, Asahi Shimbun,  New York Post

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *