Зеленський холбоотон орнуудаас Москвад шахалт үзүүлэхийг хүсэв

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський даваа гарагт (2022.05.23) Киев ОХУ-тай хоригдол солилцоо хийхэд бэлэн буйгаа мэдэгдэж холбоотон орнуудаа уг тал дээр Москвад шахалт үзүүлэхийг хүссэн байна. Тэрбээр Давос тосгонд  болсон “World Economic Forum”-ын чуулганы үеэр цахимаар үг хэлэхдээ “Хоригдол солилцох нь хүмүүнлэгийн үйл бөгөөд улс төрийн асуудал учраас олон орнуудын дэмжлэгийн тусламж дээр тулгуурлана” гэжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Бизнес, газрын тос гэх мэт улс төрийн аль ч түвшинд дарамт шахалт үзүүлж хоригдол солилцоонд нөлөөлөх нь чухал. Бидэнд Орос цэргүүдийг хорих шаардлага байхгүй, бид өөрсдийн иргэдээ л буцааж авахыг хүсэж байна. Маргааш ч гэсэн хоригдол солилцоход бэлэн” хэмээсэн байна.

 Эх сурвалж: Reuters

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *