Хорт хавдар устгагч вирусийг хүн дээр туршиж байна

Эрдэмтэд хорт хавдар устгагч вирусийг анхны удаа хүмүүс дээр туршиж тарьсан байна. Тэрхүү тариаг CF33-hNIS гэдэг бөгөөд хорт хавдрын эсийг халдварлан устгаж эрүүл эсэд хоргүй байхаар генетикийн кодыг нь инженерчилсэн вирус юм. Судлаачид салхин цэцэг өвчний вакцинд ашигладаг вирусийг өөрчилж тус тариаг хийсэн байна.

Генетикийн мэдээллийг нь өөрчилсөн тус вирус эсэд нэвтрэн орж дотор нь хуваагдан эсийг задална. Задарсан эсээс олон тооны вирусийн бүтцүүд буюу антиген чөлөөлөгдөх аж. Ингэснээр дархлааны систем чөлөөлөгдсөн антигений ойролцоох хорт хавдрын эсүүдийг устгах юм. Өмнө нь тус вирусийг амьтанд тарин туршиж үзээд энэхүү эмчилгээ дархлааны тогтолцооны тусламжтай хорт хавдрын эсүүдийг устгадаг болохыг харуулсан байна.

Энэхүү вирусийг бүтээхэд оролцсон онкологич Даненг Ли “Бидний өмнө нь явуулсан судалгаагаар онколитик вирусүүд дархлааны тогтолцоог өдөөж хавдрын эсүүдийг устгадаг болохыг харуулсан. Мөн бусад төрлийн дархлааны эмчилгээнд илүү мэдрэг болгон дархлааны системийг өдөөдөг” хэмээжээ.

Эх сурвалж: Scienec Alert

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *