|

ДЭМБ: Сармагчны цэцэг өвчний эсрэг нийтийн вакцинжуулалт хийх шаардлагагүй

Африкийн төв ба баруун бүс нутгаас гаралтай сармагчны цэцэг өвчин хүмүүст  халдварласан тохиолдлын тоо нийт 36 улсын хэмжээнд 100-гаас давсан хэдий ч уг өвчний вирус одоогоор мутацид ороогүй аж.

Мөн сармагчны цэцэг өвчний халдвар авсан хүмүүсийн 1 орчим хувь нь нас бардаг аж. Гэсэн хэдий ч Африк тивээс өөр газар оронд, тухайлбал Европ тивд дэгдээд буй энэ өвчний эсрэг бүх нийтийг хамарсан вакцинжуулалт хийх шаардлагагүй гэж ДЭМБ үзжээ. Мөн өвчний тохиолдлууд илэрсэн улс орнууд руу зорчих хөдөлгөөнийг хязгаарлах шаардлагагүй юм.

Учир нь, нийт хүн амын дотор уг өвчин тархах магадлал маш багаас гадна тархалт удаан явагддаг тул түүнийг хянах нь коронавирустэй харьцуулахад хамаагүй хялбар. Тэгэхээр мөн хөл хорио тогтоох шаардлагагүй  бөгөөд ээлжит цар тахал дэгдэхээс айж сандрах хэрэггүй бололтой.

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *