СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдүүд мөнгөн устай багажаар тоглож байгаад хагалж, эрсдэлд өртжээ

Дорнод аймаг, Хэрлэн сумын нэгэн байранд бага насны хоёр хүүхэд артерын даралт хэмжигч багажаар тоглож байхдаа хагалж, улмаар мөнгөн ус асгасан осол гарчээ.

Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид эл газарт очиж, багажнаас гарсан 10 гр мөнгөн усыг соруулж аюулгүй болгосон байна. Мөнгөн ус нь хортой химийн элемент бөгөөд арьсанд хүрэх үед хордох өндөр эрсдэлтэй юм. Иймд иргэд аюултай багаж хэрэгслийг хүүхдийн гар хүрэх газраас хол байлгахыг сэрэмжлүүлж байна.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *