Засгийн газрын хуралдаанаар орлогч, дэд дарга нарыг чөлөөлнө
Засгийн газрын ээлжит хуралдаанаар үргэлжилж буй. Уг хуралдаанд төрийн хэмнэлтийн хуульд тусгагдсанчлан яам, агентлаг, төрийн өмчит газруудын орлогч, дэд дарга нарыг чөлөөлөх шийдвэр гаргах аж.
Хуралдаанаар:
- “Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
- Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн төсөл,
- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуулийн төсөл,
- Төмөр замаар холбох төслүүд,
- Дулааны цахилгаан станцуудын хүчин чадлыг өргөтгөх төслүүд,
- Тавантолгой болон бусад нүүрсний ордыг иж бүрнээр нь ашиглах төслүүд зэрэг 30 гаруй асуудал хэлэлцэх байна.
Б.БАЯРТ