Ц.Мөнхцэцэг: Эрүүдэн шүүх асуудлаар нийтийн сонсгол хийх хүсэлт хүргүүлнэ

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар нийтийн сонсголын талаар мэдээлэл хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг “Иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн нь хүний эрхийг зөрчиж байгаа юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 16.13 хэсэгт “хэнийг ч хүнлэг бус хэрцгий аргаар шүүхийг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн Монгол Улсын нэгдэн орсон Олон улсын гэрээ, конвенцуудад шүүхийн шатанд эрүүдэн шүүж, харгис хэрцгий аргаар хэрэг хүлээлгэхийг хориглосон байдаг.

Монгол Улсын Олон улсын өмнө хүлээсэн үүрэг, Үндсэн хууль болон бусад хүлээсэн үүргийн  дагуу иргэн Т.Чимгээгийн асуудлаар нийтийн сонгсгол хийх саналыг УИХ-ын даргад өргөн барина. Үндсэн хууль болон нийтийн сонсголын тухай хуульд заасны дагуу УИХ-ын гишүүдийн 1/4-ээс доошгүй санал авсан тохиолдолд эрүүдэн шүүх асуудлаар нийтийн сонсгол хийх болно” гэв.

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин “Монгол Улс 2002 онд НҮБ-ын Эрүүдэн шүүх, бусад хэлбэрээр хүний нэр төрийг гутаах, доромжлон харьцахын эсрэг конвенцид нэгдсэн. Гэтэл бид иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн хэргээр энэ конвенцын үүргээ ноцтой зөрчиж байна. Энэ асуудлыг одоо хүртэл шийдэгдэхгүй, хөндөж ярихгүй байна. Т.Чимгээгийн энэ асуудал бол шударга бус зүйлийн оргил нь. Тиймээс энэ асуудлаар нийтийн сонсгол хийх санал гаргаж байна” гэлээ.

 

 

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *