|

1955 оны “Mercedes-Benz” 142 сая ам.доллароор зарагджээ

1955 онд үйлдвэрлэсэн “Mercedes-Benz” 300 SLR Unlenhaut Coupe загварын машин дуудлага худалдаагаар 142 сая ам.доллароор зарагдаж дэлхийн хамгийн үнэтэй автомашин болсон байна. Өмнө 2018 онд болж байсан дуудлага худалдаагаар 1963 оны Ferrari 250 GTO загварын машин 70 сая ам.доллароор зарагдан рекорд тогтоож байсан аж.

Дуудлага худалдаа тавдугаар сарын 5-ны өдөр Штутгарт хотноо байрладаг Mercedes-Benz музейд болжээ. 300 SLR Uhlenhaut Coup нь 299 км/цаг хүртэл хурд авах чадвартай аж. “Mercedes-Benz” дуудлага худалдаагаар олсон мөнгийг “Mercedes-Benz Fund” нэртэй олон улсын тэтгэлгийн сан үүсгэхэд ашиглана гэдгээ мэдэгдсэн байна.

Эх сурвалж: CNN

Б.БУЯНДОРЖ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *