ТОДРУУЛГА: Дорноговь аймагт шуурганд 8 иргэн нас барсны нэг нь 13 настай хүүхэд байжээ
Дорноговь аймагт хүчтэй салхи болон шороон шуурга шуурсны улмаас 466 хүн сураггүй алга болсон байна.
Үүнтэй холбогдуулан Дорноговь аймгийн ОБГ-ын дарга н.Адъяабаатараас тодрууллаа.
Яг одоогийн байдлаар 466 хүнээс хэд нь олдсон бэ?
-Нийт алга болсон хүмүүсийг олсон тул эрлийн ажиллагаа зогссон. Харин 8 иргэн нас барсан. Үүнээс нэг нь 13 настай хүүхэд байсан.
Хэчнээн айлын гэр нурсан бэ, хохирлын тооцоолол гарсан уу?
-Одоогийн байдлаар дөнгөж эрэн хайх ажиллагаа зогссон тул хохирлын хэмжээг гаргаагүй байна” гэсэн мэдээллийг өглөө.