Б.Болор-Эрдэнэ: “Time” сэтгүүлд мөнгө төлөөгүй, намайг онцолсонд талархаж байна

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны ТНБД Б.Болор-Эрдэнэ Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр сэтгүүлчдэд мэдээлэл өгч, асуултад хариулав. Энэ үеэр тэрбээр “Time” сэтгүүлд онцолсон нийтлэлийн тухай сэтгүүлчийн асуултад:

“Миний эргэн тойрны хүмүүс, гэр бүл, хамт ажиллаж, сурч байсан хүмүүсээс найман сарын турш уулзаж, судалгааг авсны дагуу надтай холбогдсон. Түүнээс Олон улсын хэмжээний том сэтгүүл төлбөр авахгүй болов уу. Хэвлэлийн эрх чөлөө бий. Эх орны маань нэр гарахын сацуу, Монголын цахим салбарын хөгжлийг, залуу төрийн албан хаагчийг дэлхийд онцолсонд талархаж байгаа” гэв.

Б.БАЯРТ

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *