Азийн наадмын D хэсгийн сагсан бөмбөгийн тэмцээн хойшлогдлоо
Монголын сагсан бөмбөгийн шигшээ багийн 2025 оны Азийн наадмын урьдчилсан шатны тэмцээнд өрсөлдөх эрхийн төлөөх тоглолтууд хойшлогдсон байна.
Тодруулбал, урьдчилсан шатны эрхийн төлөөх D хэсгийн тоглолтууд Улаанбаатар хотод 6 дугаар сарын 2-4-нд болох байсан ч Монголд ирэх багууд дамжин нисэх боломжгүйгээс тэмцээн хойшилжээ. Монголын сагсан бөмбөгийн шигшээ баг тус тэмцээний D хэсэгт Тайланд, Малайз, Вьетнам зэрэг гурван улстай багтсан юм. ФИБА-гийн зүгээс тус тэмцээнийг 2022 оны 11 дүгээр сард Монголд зохион байгуулахаар болж хойшлуулсныг албан ёсоор мэдэгдсэн байна.
МИАТ компаниас Тайланд руу чартер нислэг хийх санал гаргасан боловч цаад талаас дэмжээгүй гэнэ.