A Cool буюу Б.Анхбаярт хошууч цол арай ахдахгүй юу Д.Загджав даргаа
Орчин цагт хүчний байгууллагын цол үнэгүйтэж гэж ахмад үеийнхэн хэлэх болж. Арга ч үгүй биз өөрийгөө дуучинд өргөмжилж, хэд арван дуугаа цацаад, сургалтанд хамрагдаж төгсөөд л ахлах офицер буюу ХОШУУЧ цол зүүж байгаа хойно.
Илүү ойлгомжтойгоор ШШГЕГ-ын дарга Д.Загджав нь “Соёмбо” гэх дуу бүжгийн чуулга байгуулж, даргаар нь дуучин A Cool буюу Б.Анхбаярыг томилон ХОШУУЧ цол хүртээжээ.
Тус чуулга нь 20 бүжигчин авч 14 хоногийн сургалтанд хамруулан офицер олгосон гэх мэдээлэл ч байгаа юм. Энэ зарчмаар мань хүн ХОШУУЧ цол хүртсэн бололтой.
Ахлах офицерийн болзлыг хангахын тулд мэргэжлийн буюу хууль хүчний сургууль дүүргэн, салбартаа 10-аад жил ажиллан, ажил албаа үнэлүүлж дээд байгууллагын шийдвэрээр ахлах офицерийн эгнээнд шилждэг жамтай.
Хүчний байгууллагуудын дэргэдэх дуу бүжгийн чуулгыг соёлын газар руу шилжүүлэх талаар яригдаж байгаа энэ үед, төрийн албанд ганц ч өдөр ажиллаж үзээгүй уран бүтээлч залуу чуулгын даргаар томилогдсон дариудаа ХОШУУЧ цол хүртсэн нь зүйд хэрхэн нийцэх вэ Д.Загджав даргаа…?
Сэтгүүлч: Д.Өөдөө