Сурагчдын амралт урагшилж, ирэх сарын 1-нээс эхлэх боллоо
Боловсролын ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын энэ хичээлийн жилийн зуны амралтыг эхлүүлэх хугацаанд өөрчлөлт оруулжээ.
Тодруулбал, 1-3-р ангиудын амралт зургаадугаар сарын 3-нд, 4-11-р анги зургадугаар сарын 11-нд эхлэх байсан бол амралт эхлэх хугацааг урагшлуулж, дараах байдлаар зохицуулжээ.
Зуны амралт эхлэх хуваарь
- 1-3-р анги зургаадугаар сарын 1-нд
- 4-5-р анги зургаадугаар сарын 4-нд
- 6-11-р анги зургаадугаар сарын 11-нд амарна.