ОХУ-ын талаас хил давж орж ирсэн ойн түймрийг агаараас тандалт хийж, аврагчдыг онгоцоор тээвэрлэнэ
Төв аймгийн Мөнгөнморьт сумын “Минж” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн зүгт 312 км, сумын төвөөс хойд зүгт 122 км/-т Оросын Холбооны Улсаас Монгол Улсын хилийн 740-741 дүгээр тэмдэгтийн дагуу ойн түймэр хил давж орж иржээ.
Иймд ОБЕГ-ын даргын шийдвэрээр ОХУ-ын талаас хил давж орж ирсэн ойн түймрийг унтраахаар агаараас тандалт хийж, алба хаагчдыг түймрийн голомтод тээвэрлэн хүргэхээр нислэгт бэлтгэж байна.