Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллаж байна

Өмнөговь аймгийн төсвийн орлогын голлох хэсгийг бүрдүүлдэг Ханбогд сум одоо хоёр мянга гаруй өрхийн 8660 суурин хүн амтай. Галбын говийн улаан 33 мянган тэмээтэй. Уул уурхай, үйлдвэрлэл, тээвэрлэлт дагасан 20 мянга гаруй хөдөлгөөнт хүн амтай томоохон суурин юм.

Харин 2040 он гэхэд 6312 өрхийн 25,880 хүн, сумын төвд 5292 өрхийн 22,226 хүн суурин амьдрахаар судалгаа, тооцооллыг гаргажээ. Иймд хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсанаар 2025 он гэхэд нийт өрхийн 15 хувь, дунд хугацаа буюу 2030 онд 25 хувь, 2040 он гэхэд 45 хувийг нь инженерийн төвлөрсөн хангамжтай сууцтай “Ухаалаг загвар сум” болгохоор төлөвлөөд байна.

 

Г.ОЮУНТУЯА

Similar Posts

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *